Тун саяхан Хятад улс тусгай баримт бичиг тарааж, гадаадын хөрөнгийг Хятаын газар эдэлбэрийн зах зээлд оруулах тухай холбогдох бодлогоо цаашид журамжуулан боловсронгуй болгсон байна.
Уг баримт бичгийн дагуу, гадаадын хөрөнгө оруулсан Хятадын газар эдэлбэрийн аж ахуйн нэгжийн дүрмийн сангийн нийт хөрөнгө оруулалт дахь хувийн жинг нэмэгдүүлж, нийт хөрөнгө оруулалт нь 10 саяас давсан байвал, дүрмийн сан нь нийт хөрөнгө оруулалтын 50%-аас бага байж болохгүй юм байна. Баримт бичигт мөн гадаадын хөрөнгө оруулсан газар эдэлбэрийн аж ахуйн нэгжийн зээл авах, валютын тооцоо хийх зэрэг талын үйл ажиллагааг журамжуулж тогтоохдоо, хилийн чанадын байгууллага Хятадын хилд салбар байгууллага, төлөөлөгчийн газар байгуулж, хилийн чанадын хувь хүн Хятадад ажиллаж, суралцаад жил гаруй болсон байвал бодитой шаардлага хангасан өөрөө эдэлж, өөрөө суух таваарын байшин худалдан авч болно гэжээ.
Газар эдэлбэр нь одоо Хятадын гадаад хөрөнгийг татан оруулах гол салбар болсон байна. \Буян орчуулж, Цэцэн хянав\
|