Олон төрлийн хэлээр автомат орчуулга хийдэг гар утас түрээслүүлэх ажил төрөл сүүлийн үе Бээижнгийн 94 зочид буудалд өрнөж эхлэв. Энэ нь гадаадын хүнд түрээсний машинд суух, аялан жуулчлах, дэлгүүр хоршоо хэсэх, зоогийн газар очих зэрэг талаар үйлчилгээ хангах юм байна. Бээжинд ирэх гадаадын хүмүүс ийм гар утастай болох юм бол чөлөөтэй ярилцаж, явж сууж болох юм байна.
Өнөө ийм гар утасыг зөвхөн Бээжинд хэрэглэж байгаа бөгөөд нэг өдрийн түрээсний мөнгө нь таван ам.доллар юм байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|