Хятад улс орчин үеийн үйлчилгээний ажил төрлийн шинжлэх ухаан техникийн үйл ажиллагаа өрнүүлж, орчин үеийн үйлчилгээний ажил төрлийн бүтээгдэхүүний улс ардын аж ахуйд эзлэх хувийн жинг нэмэгдүүлэхээр чармайж байна.
Ирэх хэдэн жилд Хятадын засгийн газар электрон худалдааны үйлчилгээ, орчин үеийн бараа солилцооны үйлчилгээ, дижитал мэдээлэлийн хэрэгсэл зэрэг талын үлгэр жишээ байгуулалтыг ихээр хийж, орчин үеийн үйлчилгээний том аж ахуйн нэгжүүд бий болгох болно. Мөн орчин үеийн үйлчилгээний ажил төрлийн стандартчилан журамжуулсан систем тогтоож, олон улсын холбогдох стандарт тогтоох ажилд нааштай оролцох болно. Судалгаа хөгжлийн төвүүд байгуулж, орчин үеийн үйлчилгээний ажил төрлийн шинжлэх ухаан техникийн ололт амжилтад хүрэх явдалд тус дөхөм үзүүлэх болно.
Өнөө хөгжсөн орнуудын үйлчилгээний ажил төрлийн бүтээгдэхүүн нь үндэсний үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний 70 хувийг эзэлж байна. Хятад улсад зөвхөн 40 орчим хувийг эзэлж байна. Үйлчилгээний ажил төрлийн шинжлэх ухаан техникийн түвшин өндөр биш байгаа явдал бол үндэсний үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин нь өндөр биш байгаагийн чухал шалтнааны нэг болж байгаа юм. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|