Олон улсын дотоод аудиторын нийгэмлэгийн дарга Степен Д. Гоепферт 24-ний өдөр Бээижнд хэлэхдээ, Хятадын эдийн засаг урьд өмнө байгаагүй хурдаар өсөн нэмэгдэж, дотоод аудитын салбарын хөгжлийн орон зай нь маш их байна гэжээ.
Тэрээр Хятадын дотоод аудиторын нийгэмлэгийн урилгаар Бээжинд айлчилж байгаа юм.
Хятадын дотоод аудитын ажилд дараачын алхамд олон улсын тэргүүний дотоод аудитын техникийг цаашид зээлдэн оруулж, дотоод аудитор бэлтгэх ажлаа эрчимжүүлэх ёстой. Засгийн газрын салбар, аж ахуйн нэгжүүд хоорондын хэлхээ холбоогоо чангатгаж, улсын аудит, нийгэмийн аудитын үйлчилгээ нэн сайтар хангах ёстой. Дотоод аудитын бие даасан чанарыг дээшлүүлж, энэ ажлын үнэн бодитой байхыг батлах ёстой гэж тэрээр үзлээ.
Азийн дотоод аудитын их хурал ирэх жил Бээжинд болно гэж тэрээр мэдээлсэн байна. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|