Энэ жил гараад Хятадын умард нутгийн Өвөр монголын Шилийнгол аймгийн баруун хэсгийн 13 сая гаруй га тал нутаг ноцтой гандаж, их олон мал унаа үхэж, малчин түмэнд асар их гарз хохирол учруулсан байна.
Тухайн нутгийн засгийн газрын албаны хүний танилцуулсанаар, энэ оны хавраас, Шилийнгол тал нутгийн баруун хэсгийн ихэнх район гандаж, 150 мянган мал унаа ган тачигт үхэж, 23 мянган малчин өрх гамшигт учирсан байна.
Гамшгаас авран туслахын тулд Хятадын Засгийн газар асар их хөрөнгө оруулсан байна. Орон нутгийн малчин түмэн ч олон жилийн хадгаламжаа гаргаж, өвс бордоо авах, хүн малын уух усыг батлах, нутаг бэлчээр түрээслэх зэрэгд хэрэглсэн байна. \Урьхан орчуулж, Буян хянав\
|