Хятад Оросын "Улсын жил"-ийн арга хэмжээнүүдийн нэг болсон "Хятад Оросын найрамдлын аялал" хамтарсан сурвалжлах хэсэг 26-ны орой Хэй Лүнжян мужийн Чичхар хотод хүрэлцэн очлоо.
Чичхар хотын намын хороо, засгийн газар оройн зоог базааж хоёр орны сэтгүүлчдийг хүлээн авлаа. Чичхар хотын намын хорооны байнгийн хорооны гишүүн, суртал ухуулгын хэлтэсийн дарга Ван Тиэжин үг хэлж, Хятадын олон улсын ралиогийн санаачилсан энэ үйл ажиллагааг өндрөөр үнэлж, Хятад Оросын "Улсын жил"-ийн хугацаанд энэ үйл ажиллагааг зохион байгуулсан нь чухал ач холбогдолтой юм гэж үзсэн байна.
Мөн өдрийн өглөө хоёр орны сэтгүүлчид Ляонин мужийн төв Шэньян хотоос мордож, Чанчүнь, Харбин, Дачинг дайран, Чичхар хүрсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|