Энэ оны 7-р сарын 1-ний өдрөөс Хөхнуур Түвдийн төмөр замаар галт тэрэг албан ёсоор нэвтэрснээс хоших 20 хоногт өдөр тутамд 5000 жуулчин Түвд орж байна. Түүний доторхи 30 хувь орчим нь галт тэргээр Түвд орж байгаа юм байна.
Түвдийн Өөртөө Засах Районы дарга Шампа Пинцүө хэлэхдээ, Түвдийн жуулчлалын хэсэг цэгүүдийн жуулчин хүлээж авах чадлыг цаашид дээшлүүлэх хэрэгтэй байна. Энэ оны сүүлийн хагас жилд Лхасаар гол болгож, аялал жуулчлалын үйлчилгээний тонтог дөхөөрөмжийн байгуулалтыг түргэтгэж, аялал жуулчлалын үйлчилгээг сайжруулж, Түвдэд ирэх жуулчдыг баяр баясгалантай, амар амгалан жуулчлуулах хэрэгтэй гэжээ. \Цэцэн орчуулж, Пэрлаймаа хянав\
|