"Хятад Оросын найрамдлын аялал" хамтарсан мэдээлэх хэсгийнхэн 28-ны өдрийн үдийн өмнө Оросоос ойрхон байгаа Өвөр Монголын Өөртөө Засах Районы Манжуур хотод мордох ёслол хийж, Манжуур хотын 2000 гаруй хүн мэдээлэх хэсгийнхэнийг үдэн мордуулсан байна.
Мөн өдрийн мордох ёслол дээр, ХОУР-ын дарга Ван Гэннянь жич Манжуур хотын улс төрийн зөвлөлдөх зөвлөл, ХКН-ын төв хорооны суртал ухуулгын хэлтсийн холбогдох албаны хүмүүс тус тус бярын үг хэлсэн байна.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, өнөө "Хятад Оросын найрамдлын аялал" мэдээлэх хэсгийнхэн Хятад Оросын хилийн боомтыг саадгүй даваад, Оросын хилд ороод явж байгаа юм байна.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав.\
|