Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Тан Жяшуань 28-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Өнөөгийн байдалд, Хятад, Япон хоёр тал хамтаар чармайж, хоёр орны харилцааны хөгжлийг нөлөөлж байгаа улс төрийн харш саадыг аль болохоор түргэн арилгаж, хоёр орны харилцааны хэвийн хөгжилд тус дөхөм үзүүлэх ёстой гэжээ.
Тан Жяшуань Японы Япон Хятадын найрамдлыгн парламентийн гишүүдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга ноён Амари Акира зэрэг хүмүүстэй уулзах үе хэлэхдээ, Хятадын засгийн газар болон удирдагчид хоёр орны харилцаанд ямагт стратегийн өндөрлөгөөс хандаж, Японтай найрсаг байх бодлого баримтлаж, хоёр орны энх тайвнаар хамтран орших, үеийн үе найрсаг байх, харилцан ашигтай хамтран ажиллах, хамтаар хөгжин цэцэглэх үйлсийн төлөө чармайж байна. Хоёр орны харлцааг сайжруулан хөгжүүлэхэд үргэлжлэн идэвхтэй үүрэг гүйцэтгэийг Япон Хятадын найрамдлын парламентын гишүүдийн холбоонд найдаж байна гэлээ. \Алтаннавч орчуулж, Цэцэн хянав\
|