Жилд нэг удаа хийдэг Хятадын эдийн засгийн өсөлтийн чуулга уулзалтыг 10-р сарын 20-ны өдрөөс 22-ны өдрүүдэд Хятадын зүүн нутгийн Сүжөү хотод хийх болно. Тухайн үед Хятадын үндэсний статистигийн газар, Хятадын бие дааж шинийг бүтээсэн хөгжлийн тайлан нийтлэх болно.
Хятадын үндэсний статистигийн газрын орлогч дарга Шюй Ифань танилцуулж хэлэхдээ, уг чуулга уулзалт нь "Бие дааж шинийг бүтээх болон Хятадын эдийн засгийн өсөлт" уриан дор болно. Үндэсний статистикийн газрын холбогдох салбарууд бие дааж шинийг бүтээсэн тухай тусгай хурлууд хийж байгаа бөгөөд Хятадын эдийн засгийн байдлын шинжилгээний төв болон Дэлхийн том аж ахуйн нэгжүүдийн холбоо ч шинэ орчин ахуйтай болох тухай хамтын ажиллагааны судалгаа хийж байна. Эдгээр судалгааны дүнг мөн уг чуулга уулзалт дээр нийтлэх юм байна.
Хятадын эдийн засгийн өсөлтийн чуулга уулзалтыг 3 удаа ажмжилттай хийж байна. Зохион байгуулж байгаа талын танилцуулснаас үзвэл, Хятадын засгийн газрын дээд албаны хүмүүс, гадаад дотоодын нэрт эдийн засагчид, аж ахуйн нэгжийн эзэд 300 гаруй хүн уг чуулга уулзалтад оролцох юм байна.\ Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|