Хятадын ардын чөлөөлөх армийн Омэньд суугаа цэрэг анги 1-ний өдөр дайллага базааж, Хятадын ардын чөлөөлөх арми байгуулагдсны 79 жилийн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэсэн байна.
Омэний засаг захиргааны онцгой раионы засаг дарга Хэ Хөү Хуа дайллага дээр баярын үг хэлж, Хятадын ардын чөлөөлөх армийн Омэньд суугаа цэрэг анги Омэньд суусан зургаан жил гаруйн турш онцгой радионы батлан хамгаалалт, нийгмийн аюулгүй байдал болон тогтвортой байдалд томоохон хувь нэмэр оруулж, Омэний оршин суугчдад сайн нэрээ дуудуулсан юм гэжээ. /Баатар орчуулж Баясгалан хянав/
|