Хятадын Цаг Уурын хэрэг эрхэлсэн газрын дарга, Хятадын Шинжлэх Ухааны Академийн академич Чинь Дахэ 31-ний өдөр хэлэхдээ, энэ жил Хятад улс цаг агаарын олон зүйлийн шалтгаан болон ойн түймэр, уул нурсан зэрэг гамшгуудаас болж 1382 хүнээ алдаж, 100 тэрбум орчим юаний эдийн засгийн шууд гарз хохирол амслаа гэжээ.
Чинь Дахэ хэлэхдээ, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал энэ он гарснаас хойш бага хэмжээний нутагт ган болж олонхи нутгаар ширүүн бороо, аянга цахилгаан, далайн хар салхи, шороон шуурга, их хүйтэн, цасны гамшиг, шорвог бороо орох зэрэг гамшиг болсон байна./Э.Цогзолмаа орчуулж, Баатар хянав/
|