Хятадын төрийн зөвлөлийн байгаль орчныг хамгаалах үндэсний газар өнөө орон нутгийн байгаль орчныг хамгаалах ажлыг хянан удирдах 5 төвийг нэгэнт байгуулж эхэлсэн байна. байгаль орчныг хамгаалах үндэсний газрын эдгээр шууд харьяа байгууллага нэгж нь орон нутгийн байгаль орчныг хамгаалах ажлыг хянан удирдахыг эрчимжүүлэх болно.
Байгаль орчныг хамгаалах ажлыг хянаж удирдах энэ таван төв нь тус тус Хятадын Наньжин, Гуанжөү, Ши-ань Чэндү болон Шэньян хотод байралж, Хятадын зүүн, өмнөд, баруун хойт, баруун өмнөд, зүүн хойт зэрэг 5 их бүс нутгийн байгаль орчныг хамгаалах ажлыг хянаж удирдах болно. уг 5 байгууллага нь орон нутгйин засгийн газрын улсаас тогтоосон байгаль орчныг хамгаалх бодолго, хууль дүрэм, баримжааг хэрэгжүүлэхийг хянаж удирдахын зэрэгцээ байгаль орчны хүнд ноцтой бохирдол болон экологийн эвдэгдэл зэрэг хэргийг шалган шийтгэхийг хариуцах юм байна.
Үүний зэрэгцээ, Хятадын байгаль орчныг хамгаалах үндсэний газар нь бас цөм болон цацраг идэвхт бодисын аюулгүйн хяналт удирдлагын цэгийг 6-г байгуулж, орон нутгийн иргэний хэрэглээний болон цэргийн хэрэглээний цөмийн тоног төхөөрөмжийн аюулгүйн удирдалгын ажлыг хариуцуулах юм байна./Хүчит орчуулж, Баатар Хянав./
|