Хааны ордон музей байгуулагдсны 80 жилийг харуулсан том хэлбэрийн гэрэл зургийн үзэсгэлэн 10-р сард болох гэж байна. Уг ажиллагааны зохион байгуулах комисс өнгөрсөн сарын 30-ны өдрөөс эхэлж, дэлхий дахинаас хааны ордны түүхтэй холбоотой гэрэл зураг элсэж байна.
Хааны ордон музейн дарга Жэнь Шинь Мяо танилцуулж хэлэхдээ, Жүн Лян цомын хааны ордны олон улсын гэрэл зургийн үзэсгэлэнгийн зохион байгуулах комисс жич хэвлэх үйлдвэрийнхэн дэлхий дахинд хандаж, хааны ордны соёл, үзэмж, барилга, түүхтэй холбоотой бүх гэрэл зургийг элсэж байна гэжээ.
Хааны ордныг бас бор хот гэдэг. Тэр нь Мин, Чин хоёр гүрний хааны ордон байж, одоогийн дэлхийд хамгийн том хамгийн бүрэн үлдэж байгаа модон бүтэцтэй барилгууд болох юм. Хааны ордныг 1406 онд эхлэн байгуулж, 14 жилийн хугацаа хэрэгсэж байгуулж дуусгасан байна. Энд урьд хожид 24 хаан ширээнд суусан байна./Баатар орчуулж, Э.Цогзолмаа хянав/
|