Энэ оны 7-р 1-нээс Хятадын Хөх-Нуур Түвдийн төмөр зам нэвтэрснээс нааш, ариун дархан Түвд нутаг нь дэлхийн олон орны жуулчидын хамгийн очих дуртай газар болсон байна. Богинохон нэг сарын хугацаанд, уг төмөр зам нь нэгэнт 120 мяаган жуулчныг саадгүйгээр Түвд раионоор жуулчлуулсан байна.
Түвдийн Өөртөө Засах Раионы аялал жуулчлалын ажил хариуцсан газрын анх алхамын төсөөлснөөр, Хөх-Нуур Түвдийн төмөр зам нэвтэрсэн нөлөөнд, Түвдийн сүүлийн хагас жилд хүлээн авах жуулчидын тоо бараг 2 саяыг даваж, бүтэн нэг жилд бараг 2 сая 600 мянгыг давах боломжтой байж, өнгөрсөн оныхоосоо 4 хувиар өсөх юм байна: Энэ онд Түвдийн аялал жуулчлал эрхэлсэн оролго нь 2 тэрбум 800 сая юаньд хүрч, өнгөрсөн оныхоос 45 хувиар нэмэгдэх юм байна.
Хөх-Нуур Түвдийн төмөр зам нь Хөх-Нуур мужийн төв Шинин хотоос баруунш Түвдийн Өөртөө Засах Раионы төв Лхас хот хүрч, төмөр зам дагуу нутаг нь бүгд далайн түвшнээс дээш 4000 метр өргөдөж, дэлхийн далайн түвшнөөр хамгийн өндөрт байгаа төмөр зам болсон байна. 7-р сарын 1-ний өдөр, Хөх-Нуур Түвдийн төмөр замын Хөх-Нуурын Голмодоос Түвдийн Лхас хот хүрэх хэсэг нь албан ёсоор нэвтэрж, Түвд раионы галт тэрэггүй түүхийг эцэслүүлсэн байна./Хүчит орчуулж, Баатар хянав/
|