• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-02 16:53:23    
Олимпын наадмын буудлыг сонгож байна

Хятадын Олон Улсын Радио

    2-ны өдөр Хятадын үндэсний аялал жуулчлалын хэрэг эрхэлсэн газраас мэдээлсэнээр, Бээжин хот 2008 оны олимпын наадмын үеэр зочдыг хүлээн авах буудлыг сонгож байна.

    Бээжин хотын аялал жуулчлалын хэрэг эрхэлсэн газар, Бээжингийн олимпын наадмыг зохион байгуулах комиссын хамтран тогтоосон буудлын салбарыг үнэлэх стандартыг сүүлийн үед хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг стандартад үйлчилгээний чанар, эрүүл ахуйн нөхцөл, аюулгүйн тоног төхөөрөмжийг багтаасан олимпын наадмын үед хүлээн авагч буудалд шаардагдах үндсэн нөхцлийн талаар бодитой тогтоол гаргасан байна.

    Бээжин хот Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг олохын төлөө өгсөн өргөдлийн амлалтын дагуу 2008 онд Бээжин хотын одон зэрэглэлтэй буудал нь 800-д хүрэх болно. Төсөөлсөнөөр 2008 оны олимпын наадмын хугацаанд Бээжин хот нь 600 мянган олон орны тамирчид болон гадаадын үзэгчдийг хүлээн авах юм байна. \Урьхан орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\