Хятад улсаас Оросод хөрөнгө оруулан байгуулсан Хятадын анхны гаалийн батлагаат агуулах—"Найрамдал" агуулах 1-ний өдөр ашиглалтанд орсон байна.
Оросын Холбооны Гаалийн Ерөнхий Газрын дарга Андрай Белянинов агуулахыг ашиглалтанд оруулах ажиллагааны нээлтийн ёслол дээр хэлэхдээ, Орос Хятадын худалдааг журамжуулах асуудлыг Оросын гаалийнхан дээд хэмжээнд чухалд үзэж байна. Уг агуулахыг байгуулсан нь Орос Хятадын худалдааг хэвийн болоход тус нэмэр болохыг хүсч байна гэжээ.
Хятадаас Оросод суугаа элчин сайд Лю Гү-чан хэлэхдээ, гаалийн баталгаат "Найрамдал" агуулах бол Оросын гаалийнхний зөвшөөрөлтэйгээр, Хятадын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулж байгуулсан анхны гаалийн баталгаат агуулах юм. Оросын гаалийн албаны хүтүүс Хятадын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалттай гаалийн ажлыг хянан удирдах агуулахад анх орж ажиллах болно. Энэ нь Хятад Оросын ажил хэрэгч хамтын ажиллагаа байнга гүнзгийрч байгаагийн илрэл юм гэжээ. \Урьхан орчуулж, О.Дарамбазар хянав.\
|