БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүөгийн урилгаар Америкийн Сенатын төлөөлөгчид энэ сарын 7-оос 12–ны өдрүүдэд Хятад улсад айлчилж, БХАТИХ-тай тогтмол хугацааны солилцооны албан ёсны 3-р уулзалт хийх гэж байна.
БХАТИХ-ын Байнгын Хорооны Канцлярын Хэвлэл Мэдээллийн Газар 2-ны өдөр Бээжинд ийнхүү мэдээлжээ. Мэдээлснээс үзвэл, Америкийн Сенатын төлөөлөгчдийг Сенатын даргын үүрэг гүйцэтгэгч Тед Стевен болон сенатч Даниел К. Иное даргалах юм байна.
БХАТИХ болон Америкийн Сенатын тогтмол хугацааны солилцооны арга хэмжээ нь эхлээд 2 жил болж байна. Энэ оны эхээр хоёр тал Америкт солилцооны арга хэмжээний дарга нарын уулзалтыг зохион явуулжээ. Үүнээс гадна, БХАТИХ болон Америкийн Төлөөлөгчдийн Танхим нь бас тогтмол хугацааны солилцооны арга хэмжээ тогтоон, албан ёсны яриа уулзалт 8 удаа хийсэн байна. \Хүчит орчуулж, О.Дарамбазар хянав.\
|