Салбарын бүтцийн зохицуулалт болон зах зээлийн эрэлт хэргцээний өсөлт зэрэг шалтгааны улмаас 2005 онд нэг хэсэг хугацаанд өсөлтөөр таруухан байсан Хятадын авто машины аж үйлдвэрийн үйлдвэрлэл энэ оны эхний хагаст сэргэлтийн чанартай өсч, 2005 оны мөн үеийнхээс 42 орчим хувиар өссөн байна.
Хятадын механикийн аж үйлдвэрийн холбооны 2-ны өдөр Бээжинд нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, энэ оны эхний хагаст Хятадын суудлын машин нь авто машины нийт тоонд эзлэх хувийн жин нь өсөөд 52 хувьд хүрч, нийт сая 30 мянган суудлын машин үйлдвэрлэж, энэ нь 2005 оны мөн үеийнхээс 87 хувиар өссөн үзүүлэлт бүлсон байна. \ Г. Сайн-Өлзий орчуулж, О.Дарамбазар хянав.\
|