Хятадын Засгийн газраас Ливаны Засгийн газарт олгох хүмүүнлэгийн яаралтай тусламжийн анхны бүлэг эд барааг 3-ны өдөр Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудлаас зөвөөрлөж эхэлжээ.
Хятадын Худалдааны Яамны холбогдох хариуцлагтны танилцуулснаас үзвэл, Ливаны ард түмэнд найрсаг байх сэтгэлгээ илтгэн, Ливанд тулгарч байгаа хүмүүнлэгийн өнөөгийн хямрлыг нь намжаахын тулд, Хятадын Засгийн газар хүмүүнлэгийн тусламжийн анхны бүлэг эд барааг 2 хэсэг хуваан Ливан руу 3, 4-ний өдөр зөөвөрлөхөөр шийдсэн байна. Эдгээр эд бараанд жижиг оворын цахилгаан гаргах машин, майхан, ноосон хөнжил, эрүүл ахуйн тоног төхөөрөмж болон хэсэг эм бэлдмэлийн зүйл багтаж байгаа юм байна. \Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав.\
|