Хятадын Байгаль Орчныг Хамгаалах Үндэсний Ерөнхий Газрын албаны хүн 3-ны өдөр хэлэхдээ, ирэх 5 жилд Хятад улс нүүрстөрөгчийн давхар исэлт хүхрийн гаргалтын ерөнхий хэмжээг багасгахаар чармайж байна гэжээ.
Төрийн Зөвлөлийн Хэвлэл Мэдээллийн албын хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Хятадын Байгаль Орчныг Хамгаалах Үндэсний Ерөнхий Газрын Бохирдлыг хяналтдаа авах хэлтсийн орлогч дарга Ли Синьминь хэлэхдээ, нүүрстөрөгчийн давхар исэлт хүхэр бол агаарыг бохирдуулж байгаа гол хүчин зүйл юм. 2005 онд Хятад улсын нүүрстөрөгчийн давхар исэлт хүхрийн нийт гаргалт нь 25 сая гаруй тоннд хүрч, 2000 оныхоос 27%-иар нэмэгдсэн гэжээ.
Ли Синьминь хэлэхдээ, 2010 он гэхэд Хятад улс нүүрстөрөгчийн давхар исэлт хүхрийн жил тутмын гаргалтыг 23 сая тонны хэмжээнд тогтоон барина гэжээ. \О.Дарамбазар орчуулж Пэрлаймаа хянав.\
|