Буддын шашны соёлыг бадраах зорилготой Хятадын Утайн олон улсын буддын шашны соёлын наадам 8-р сарын 27-ны өдөр болно.
Буддын шашны соёлын энэ наадам нь нэг сарын хугацаатай, дотоод гадаадын дээд лам хувраг ерөөл уншин дэлхийн энх тайвны төлөө даатгах номын хурал хурахаас гадна, дотоод гадаадын дээд лам хувраг, буддын шашны нэрт эрдэмтдийг урьж буддын шашны чуулга уулзалтад оролцуулах болно гэж сурвалжлагч 3-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурлаас мэдээлсэн байна./Урангоо орчуулж, Пэрлаймаа хянав/
|