• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-03 18:23:14    
Өвөр Монголоос Ляо улсын үеийн бунхныг илрүүлжээ

Синьхуа Агентлэг

     ӨМӨЗР-ны Хишигтэн хошууныхан саяхан түүх соёлын дурсгалт зүйлсийн шинжилгээ хийх явцдаа Ляо улсын үеийн олон бурхныг илрүүлжээ.

     Улаанхад хотын түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах газрын ажилтны танилцуулснаас үзэхэд, энэ олон бунхныг Хишигтэн хошууны Юй жөү ди суурины Да Ин зы тосгоны Эр ба ди гэсэн газраас илрүүлсэн байна. Бунхнууд нь уулыг түшин байрласан тоосго буюу чулуун өрөөтэй юм байна. Нэлээд дээр үед хулгайд өртсөн нэг тоосгон өрөөтэй бунхнаас бүрэн бүтэн чулуун авс олджээ. Энэ чулуун авсыг гантиг чулуугаар цавчиж бүтээсэн бөгөөд маш бөх сайхан хийгдсэн байна. Түүний дотор нь Киданы нүүдэлчдийн ан агнуур хийж байгаа зургийг зурсан байна.

      Уг бунхнуудтай холбоотой археологийн олборлолтын ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа юм байна.\Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\