Хятадын засгийн газрын Ливанд олгосон хүмүүнлэгийн яаралтай тусламжийн анхны эд барааг 3-ны өдрийн үдэд Иорданы Амманы цэргийн нисэх онгоцны буудалд зөөвөрлөн хүргэсэн байна.
Энэ 90 тонн гаруй тусламжийн эд бараанд эм бэлдмэл, эмнэлэгийн аппарат хэрэгсэл, цахилгаан гаргах машин, майхан, ноосон хөнжил зэрэг багтаж байна. Эдгээр тусламжийн эд барааг ойрын өдрүүдэд Иорданы цэргийн зохицуулах байгууллагаар дамжуулан нисдэг тэргээр Ливан руу зөөвөрлөх болно.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Хятадын засгийн газар нь Ливанд нийт 150 тонн тусламжийн эд бараа хангасан байна.\Буян орчуулж,Урангоо хянав.\
|