• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-04 16:41:02    
Оны сүүлийн хагаст Хятадын хөрөнгө оруулалтын хурд буурах боломжтой

Рэн Мин Ри Бао Сонин

      Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний газрын сүүлийн үед олгосон тайланд энэ оны сүүлийн хагаст нийгэм даяарын хөрөнгө оруулалтын нэмэгдлийг 20—25 хувийн хооронд тогтоон барих нь баталгаатай болсон гэж үзсэн байна.

       Өнөө, Хятадын эдийн засгийн хөгжлийн явц дахь зангилаа асуудалд , үл хөдлөх хөрөнгөд оруулах хөрөнгө оруулалт хэт түргэн нэмэгдэж байх, зээл тавих хэмжээ хэт их байх, эрчим хүчний зарцуулалт хэтэрч байгаль орчны бохирдол нэмэгдэж байх зэрэг бий. Үүний тулд, төв засгийн газар макро зохицуулалтын эрч хүчээ нэмэгдүүлж, эрчим хүчний зарцуулалт болон байгаль орчны бохирдлыг багасгахыг хойшид шинээр зах зээлд орох зөвшөөрөл олгохын хатуу үзүүлэлт болгохын зэрэгцээ, гадаадын хөрөнгө оруулалтыг хянан шалгах тусгай байгууламж ажиллуулж, гадаад хөрөнгийн төрийн өмчийн аж ахуйн нэгжийг хавсарган нэгтгэсэн томоохон хэргийг чанга шалгаж гадаадын хөрөнгө оруулалтын нөлөөнд үнэлгээ хийх хэрэгтэй гэж хөгжил өөрчлөлтийн үндэсний газрын энэ тайланд санал болгосон байна.

     Эдийн засгийг тогтвортой түргэн зохицонгүй хөгжүүлэхийн төлөө, оны сүүлийн хагаст Хятадын засгийн газар макро зохицуулалтыг эрчимжүүлэн сайжруулж, түүний үр ашгийг нэмэгдүүлэх болно гэж Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жиабао онцолсон байна./Хүчит орчуулж,Урангоо хянав./