• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-04 17:48:58    
Дотор газар нь Шянганы тоглоомын 4-дэх том зах зээл болов

Синьхуа Агентлэг

     Хятадын дотор газар хүүхдийн тоглоомын гаалийн татварыг хүчингүй болгохын хирээр "Шянганд үйлдсэн" хүүхдийн тоглоомууд дотор газрын олон том хотын дэлгүүрүүдэд харагдах боллоо.2005 онд Шянганы дотор газарт оруулсан хүүхдийн тоглоомын нийт хэмжээ 4 тэрбум 400 сая Шянган долларт хүрч, дотор газар нь Шянганы хүүхдийн тоглоомын дөрөвдэх зах зээл болсон байна. Энэ мэдээг сурвалжлагч 4-ний өдөр Шанхайд болсон Шянганы хүүхдийн тоглоомын наадмаас мэдээллээ.

     Энэ жилийн эхний хагаст Шянганы дотор газар оруулсан тоглоом өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 хувиар нэмэгдэж, төсөөлөхөд бүх онд экспортын хэмжээ 5 тэрбум Шянган доллараас давах болно гэж Шянганы худалдаа хөгжлийн газрын бүртгэлийн тоо сэлтэд харуулсан байна.\Урангоо орчуулж, Буян хянав\