|
|
(GMT+08:00)
2006-08-04 17:49:53
|
Хөх-мөрний сав газар дагуу районы 30 гаруй хувийн хотод ус дутагдаж тогтвортой хөгжлийг боогдуулж байна
Синьхуа Агентлэг
Хятадын хамгийн том мөрөн –Хөх-мөрний сав газар дагуухь 160 гаруй хотын бараг гучин хувь нь адил бус хэмжээгээр ус дутагдаж, усны нөөц баялагийн хомсдол нь сав газрын эдийн засаг нийгмийн тогтвортой хөгжлийг боогдуулах гол зүйл болсныг сүүлийн үеийн шалгалт харуулсан байна. Хөх-мөрний сав газар дагуу усны нөөц баялаг хомсдож байгаа нь усны бохирдол ноцтой болж ашиглахын аргагүй болсон нь гол шалтгаан болж байна гэж энэ шалгалтад үзсэн байна. . Хөх-мөрөн 6300 километр урт, урсгал дагуу районы талбай нь 1 сая 800 мянга гаруй хавтгай дөрвөлжин километр, Хятадын нутаг дэвсгэрийн нийт талбайн тавны нэг хувийг эзэлж байгаа юм. \Урангоо орчуулж Буян хянав\
|
|
|