Өвөр Монголын үлгэрийн урлагийн наадам болон Монгол үндэстний дуулалт урлагийн их мастер Муу-Охин мэдэлсний 100 жилийн ойг тэмдэглэх ажиллагаа 4-ний өдрийн 9 цагт Өвөр Монголын Зарууд хошуунд эхэлсэн байна. Хятадын дуулалт урлагийн нэрт зүтгэлтэн Лиү Ланьфан, Жян Күнь жич Өөртөө Засах Район, Түнляо хот болон Зарууд хошууны холбогдох удирдлага, Өөртөө Засах Районы дотоод гадаадын урлагийн зүтгэлтэн, олон үндэстний нийт 20 мянган хүн нээлтийн ёслолд оролцсон байна.
Үлгэр холбоо хэлэх нь манай Монгол үндэстний урт удаан түүхтэй, ард түмэнд их таалагдсан уламжлалт дуулалт урлаг юм, энэ онд Хятадын төрийн зөвлөл түүнийг биет бус соёлын өвийн төсөлд оруулсан байна. \Хүчит орчуулж, Буян хянав\
|