• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-08-07 19:56:10    
Хятад Чад хоёр орны олон салбар дах хамтын ажиллагааг хөгжүүлэхийг хүсч байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Тан Жя-шюань 7-ны өдөр Бээжинд хэлэхдээ: Хятад Чад хоёр орон олон салбар дахь хамтын ажиллагаагаа түргэхэн сэргээн хөгжүүлж, хоёр талын явалцлагаа нааштай өргөтгөж, улс төрийн итгэлцэлээ тасраагүй эрчимжүүлэн, эдийн засаг худалдааны харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж, хоёр орны хамтын хөгжилд тус дөхөм үзүүлэхийг хүсч байна гэжээ.

     Тан Жя-шюань айлчилж ирсэн БНЧ улсын дипломат харилцаа болон Африкийн интеграцичлах яамны сайд Ахмад аллам-митэй уулзахдаа ингэж хэлсэн юм. Аллам-мигийн Хятадад айлчилж, мөн Хятад Чадын дипломат харилцаагаа сэргээсэн баримт бичигт гарын үсэг зурахаар ирсэнийг сайшааж байхаа Тан Жя-шюань илэрхийлсэн байна. Тэрээр хэлэхдээ: Хятад Чад дипломат харилцаагаа сэргээсэн нь хоёр орны харилцааны шинэ хуудасыг сөхсөн бөгөөд хоёр орон хоёр ард түмний хамтын ашиг сонирхолд нийцэж байгаа юм гэжээ.

     Чад Хятад хоёр орон дипломат харилцаагаа сэргээсэн нь хоёр ард түмний хамтын эрэл хүсэл мөн. Чад нь нэг Хятадын бодлого баримтлаж, Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ. Чадын тал Хятадтай найрсаг хамтын ажиллагааны харилцаагаа нааштай хөгжүүлнэ гэж Ахмад Аллам-ми хэлсэн байна. /Пэрлаймаа орчуулав/