БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүөгийн урилгаар, Америкийн Конгрессын Сенатын төлөөлөгчид Хятадын өмнөд нутгийн Гүйлинь хотод 7-ны үдээс хойно хүрэлцэн ирж, Хятад улсад хийх айлчлалаа эхлүүлжээ.
Америкийн Конгрессын төлөөлөгчдийг Америкийн Сэнатын үүрэг гүйцэтгэгч Тед Стевенс болон Сенатч Даниель К. Инуе нар даргалсан байна. Энэ бол энэ онд Хятад улсад айлчилж байгаа Америкийн Конгрессын хамгийн дээд зэрэглэлийн төлөөлөгчид болно. Айлчлалын үеэр, Америкийн төлөөлөгчид БХАТИХ-тай Хятад Америкийн парламентын тогтмол солилцооны механизмийн албан ёсны гуравдахь уулзалт хийнэ. Хоёр тал бас Хятад Америкийн харилцаа, Тайваний асуудал, Хятад Америкийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн байдал зэрэг асуудалд холбогдуулан санал бодлоо солилцох юм. Үүнээс гадна бас эрчим хүч, терроризм, шувууны ханиад, олимпийн наадам зэрэг дэлхий нийтийн чанартай асуудлаар зөвшин хэлэлцэх болно.
Хятад улсын Дарга Хү Жиньтао, БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө бас Бээжинд тэдэнтэй уулзаж хэлэлцээ хийнэ. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\
|