Хятадын Худалдааны Яамны дэд сайд Юй Гуанжөү 7-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад Орос хоёр орны эдийн засаг цаашид нэмэгдэж, хэрэглээний түвшин байнга дээшилж, хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлага өссөөр байгаа нь хоёр орны таваар, эрчим хүч, технологи болон хөрөнгийн урсгалд өргөн уудам орон зай хангаж байна гэжээ.
Юй Гуанжөү Синь хуа нетэд сүлжээ ашиглагчидтай ярилцахдаа ингэж хэлсэн юм.
Хятад Орос хоёр орны зах зээлийн багтаамж их, үйлдвэр аж ахуйн бүтэц нь харилцан нөхвөрлөх чанартай, хамтын ажиллагааны механизм нь бүрэн төгөлдөр бөгөөд хөрөнгө оруулалтын орчин ахуй нь байнга сайжирч байна гэж тэрээр тэмдэглэжээ. Хятад Орос хоёр орон эрчим хүч, нөөц баялагийн чанартай бүтээгдэхүүн, хөнгөн аж шйлдвэр, нэхмэл сүлжмэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зэрэг уламжлалт таваарын худалдааны цар хэмжээгээ цаашид бэхжүүлж, газрын тос дамжуулах хоолойн байгуулалтаа түргэтгэж, цөмийн эрчим хүч, сансар судлал, иргэний агаарын тээврийн технологи зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, банк, даатгал, тээвэр, аялал жуулчлал зэрэг талаар цаашид хамтран ажиллахыг Юй Гуанжөү хүссэн байна. \О.Дарамбазар орчуулж хянав.\
|