![]( /mmsource/images/2006/08/09/jd060809a0001.jpg)
2006 оны Хятадын үндэстний цөөнхийн районы эдийн засгийн хөгжлийн асуудлаархи чуулга уулзалт тун саяхан Бээжинд болж, Хятадын шат бүрийн засгийн газрын салбар, аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцов.
Энэ чуулга уулзалт нь "эвсэг зохицонгуй нийгэм байгуулж, үндэстний цөөнхийн эдийн засгийг хөгжүүлье" уриан дор болсон байна. Чуулга уулзалтын үеэр, төлөөлөгч нар үндэстний цөөнхийн районы эдийн засгийн бодлого, хууль дүрмийг тайлбарласан бөгөөд үндэстний цөөнхийн районы өөртөө засах бодлогыг хэрэгжүүлэх асуудлаар ярилцаж хэлэлцэв. Мөн үндэстний цөөнхийн адил бус районы эдийн засгийн онцлог, нөөц баялагийн давуу талыг шинжлэх ухаанчаар шинжлэн үнэлж, эдийн засгийн бүтэц болон аж үйлдвэрийн бүтцийг хэрхэн сайжруулж, стратегийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах асуудлыг судалсан байна. \Цэцэн орчуулж, О.Дарамбазар хянав.\
|