Хятад улсын бие даан судлан үйлдвэрлэж байгаа ARJ 21 хэмээх шинэ хэлбэрийн жижиг нисэх онгоц судлан үйлдвэрлэх ажил урагштай явагдаж, одоо онгоцны өмнөд хэсгийг нь угсарч дуусаад байна.
Хятадын Агаарын Тээврийн Нэгдүгээр Корпорацийн холбогдох албаны хүний хэлснээс үзвэл, ARJ 21 хэмээх шинэ хэлбэрийн жижиг нисэх онгоцны зураг төсөл нь олон улсын жижиг нисэх онгоцны тэргүүний түвшинд хүрсэн байна. Тэр нь жижиг нисэх онгоцны доторхи хамгийн уужуу бүхээгтэй төдийгүй бас Хятадын баруун өмнөд нутгийн өндөрлөг нутгийн нисэх онгоцны буудалд газардах, хөөрөх болон нислэгийн шугамын төвөгтэй хэрэгцээ шаардлагыг хангаж чадах юм байна. \О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав\
|