Өвөр Монголын олон улсын тал нутгийн соёлын 3-р наадам болон Ордосын олон улсын соёлын анхны наадам 8-р сарын 8-ны орой Өвөр Монголын Ордос хотод эхлэв.
Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Чэнь Жили, Өвөр Монголын Өөртөө Засах Районы намын хорооны нарийн бичгийн дарга Чү Бө, Өөртөө Засах Районы засгийн газрын дарга Ян Жин нар наадмын нээлтийн ёслолд оролцов.
7 хоног болох энэ наадмын үеэр төрөл бүрийн уран сайхны тоглолт хийх бөгөөд эдийн засаг худалдааны бизнес хэлэлцээ, аялал жуулчлалын хамтын ажиллагаа, соёл урлагийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний бага хурал, биеийн тамир спортын тэмцээн зэрэг 30 гаруй төрлийн арга хэмжээ зохион байгуулах юм байна. Ийм их цар хэмжээ бүхий баяр наадмын үйл ажиллагаа Ордост анх удаагаа болж байгаа юм. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|