Уал-Март дэлгүүрийн сүлжээний Азийн бүсийн ерөнхий захирал бөгөөд ерөнхий гүйцэтгэгч Жое Хатфиелд 9-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс дахь бүх салбар дэлгүүрүүддээ үндсэн шатны үйлдвэрчний эвлэл байгуулахыг Уал-Март дэлгүүрийн сүлжээ дэмжинэ гэжээ.
Жое Хатфиелд хэлэхдээ, Уал-Март дэлгүүрийн сүлжээ нь үндсэн шатны үйлдвэрчний эвлэлүүдтэй хамтран ажиллаж, ажлын журамжсан харилцаа тогтоохыг хүсч байна. Энэ нь Хятадын Засгийн газрын санаачилж байгаа эвсэг зохицонгуй нийгэм байгуулах шаардлагатай нийцэх юм гэлээ.
Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, Хятад улсад өнөө гадаадын хөрөнгө оруулсан 150 мянга гаруй пүүс компани ажиллаж байгаагийн дотроос дөрвөний нэг хувь нь л үйлдвэрчний эвлэл байгуулан ажиллуулж байгаа юм байна. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав\
|