Шянганы Засаг Захиргааны Онцгой Районы Засаг дарга Зэн Ин-чуань 9-ний өдөр хэлэхдээ, Онцгой Районы Засгийн газрын нислэгийн үйлчилгээний анги, тэнгисийн хэрэг эрхлэх газар зэрэг байгууллагынхан дотор газрын холбогдох байгууллагуудтай солилцоо, хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэн, нягт хэлхээ холбоотой байж, туршлагаа солилцож, хоёр талд ашиг хүртээнэ гэжээ.
Энэ сарын 3-ны өдөр Шянганы нислэгийн үйлчилгээний ангийнхан "Прапирун" хэмээх далайн хар салхинд өртөж аюулд учирсан дотор газрын 90 онгоцчныг амжилттай аварсан юм. Хятадын Зам Харилцааны Яамны орлогч сайд Хуан Шянь-яо Зам Харилцааны Яамны төлөөлөгчдийг дагуулан Шянган орж талархал илэрхийлсэн байна. Зэн Ин-чуань Хятадын Зам Харилцааны Яамны төлөөлөгчидтэй уулзах үедээ ингэж хэлсэн юм. \О.Дарамбазар орчуулж Л.Буянтогтох хянав\
|