Хятадын Ойн Аж Ахуйн Үндэсний Газраас сурвалжлагчийн мэдээлснээр, Хятад улс энэ онд 500 сая юаний хөрөнгө оруулж, намгархаг газар болон байгаль орчныг хамгаалах байгуулалт хийх юм байна.
Хятадын Ойн Аж Ахуйн Үндэсний Газрын хариуцлагатай хүн хэлэхдээ, бүх Хятадын намгархаг газрыг хамгаалах талаар ирэх 5 жилд хэрэгжүүлэх төсөл төлөвлөгөөний дагуу, улс орноо намгархаг газар болон байгаль орчныг хамгаалалтын дэд бүтцийн байгуулалтад хөрөнгө оруулах хэмжээгээ ихээр нэмэгдүүлж, Хятадын намгархаг газрын экологийн байдлыг хамгаалах, хөгжлийн олдошгүй аз тохиолыг алдалгүй ашиглах болно гэжээ.
Хятадын намгархаг газрын талбай нь 38 сая орчим га байгаа бөгөөд энэ талаар Хятад улс дэлхийд 4-р байрт, Азид 1-р байр эзэлж байна. \Буян орчуулж О.Дарамбазар хянав.\
|