Төмөр Замын Яам цаг алдалгүй арга хэмжээ авч, Хөхнуур Түвдийн төмөр замын онц зарим цэвдэг хөрсний замын суурь хэвээ алдсан асуудлыг зохицуулах болно гэж Хятадын Төмөр Замын Яамны орлогч сайд Сүнь Юнфү 9-ний өдөр баруун хойт нутгийн Ланьжөү хотод болсон мөнх цэвдэг хөрсний тухай Азийн олон улсын хурал дээр хэлсэн байна.
Хөхнуур Түвдийн төмөр замд өнөө гарсан асуудал бол голцуу замын онц зарим хэсгийн суурь хагарсан болон замын хазууд ус тунснаас болсон бөгөөд эдгээр нь зөвхөн замын гадаргуугийн асуудал учраас, энгийн засвараар шийдвэрлэж болно гэж хуралд оролцсон төмөр замын мэргэжилтэд тэмдэглэжээ. \Цэцэн орчуулж, О.Дарамбазар хянав.\
|