Хятадын Авто Машины Аж Үйлдвэрийн Нийгэмлэгийн 9-ний өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, энэ оны 1-ээс 7-р сард Хятадын авто машины үйлдвэрлэл, боруулалтын хэмжээ тус тус 4 саяас давж, 2005 оны мөн үеийнхээс 20 гаруй хувиар нэмэгджээ.
Сүүлийн жилүүдэд Хятадын авто машины аж үйлдвэрийн үйлдвэрлэл түргэн нэмэгдэж, улс ардын аж ахуйн тулгуур аж ахуй болсон байна. Холбогдох салбарын хийсэн төсөөллөөс үзвэл, 2010 он гэхэд Хятадын авто машины үйлвэрлэлийн хэмжээ 10 саяд хүрч, дэлхийд гуравдугаар байранд орох юм байна. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав\
|