Хятад Оросын хэвлэл мэдээлэлийн гол гол хэрэгслээр бүрэлдсэн "Хятад Оросын найрамдалын аялал" хамтарсан сурвалжлах хэсэг орон нутгийн цагаар 9-ний үдэд ОХУ-ын Тиумин мужийн нутагт хүрсэн байна.
Тиумин мужийн засгийн газрын албаны хүмүүс авто замын хазууд хоёр орны сэтгүүлчдийг угтах ёслол хийж, Оросы уламжлалт өмөсгөлөөр чимсэн охид сурвалжлах хэсгийн удирдлагад талх, давс өргөн барив. Хамтарсан сурвалжлах хэсгийн ахлагч Инь Ли Тиумин мужийн засгийн газрын албаны хүмүүс болон угтан авсан хүмүүст хандан талархал илэрхийлсэн бөгөөд зам дагуу сурвалжлан мэдээлж явсан байдлаа танилцуулсан байна.
Тиумин муж бол Оросын байгалийн баялаг ихтэй том муж бөгөөд газрын тосны нөөц элбэгтэй юм. Тус мужийн хөдөө аж ахуй ч маш их хөгжсэн юм байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|