10-ны үдээс өмнө, бараа тээврийн галт тэрэг Хятадын Хөх-нуур Түвдийг холбосон төмөр замын Лхасын бараа тээврийн ерөнхий буудлаас гарч аялалын замдаа орлоо. Түүний доторх нэг вагонд нь Шанхай хотын захиалагчийн захиалсан зэрлэг хушганы тос зэрэг бүтээгдэхүүнийг дүүрэн ачсан байна. Энэ бол Түвдийн орон нутгийн өвөрмөц онцлогтой бүтээгдэхүүнийг анх удаа Хөх-нуур Түвдийн төмөр замаар Хятадын дотор газар руу зөөвөрлөж байгаа болно.
Холбогдох талын хийсэн анхны төсөөллөөс үзвэл, Хөх-нуур Түвдийн төмөр зам нэвтэрсний дараа, жил бүр Түвдээс гаргах, тэнд оруулах бараа тээврийн өртгийг 200 сая юаниар хэмнэж, Түвдийн эдийн засгийн хөгжлийн ерөнхий өртгийг ихээр бууруулан, орон нутгийн дэд бүтцийн барилга байгуулалтыг түргэтгэхэд таатай орчин нөхцөл бүрдүүлж өгөх болно. \О.Дарамбазар орчуулж Буян хянав.\
|