13-ны өдөр баруун өмнөд нутгийн Чэндү хотод хийхээр товлоод байсан Хятадын зэрлэг амьтан агнах хэмжээний анхны дуудлага худалдааг хойшлуулав гэж Хятадын Ойн аж ахуйн үндэсний ерөнхий газар 11-ний өдөр Бээжинд мэдэгдэв.
Мөн өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр тус газрын төлөөлөгч Цао Чиняо хэлэхдээ, дуудлага худалдааны мэдээ нийтлэгдсэний дараа нийгмийн олон давхаргын анхаарлыг их татсан байна. Нийгэм, олон нийтинй хяналт тавихад нэн ашигтай байлгаж, дуудлага худалдааны заалтыг боловсронгуй болгохын төлөө дуудлага худалдааг хойшлуулахаар шийдвэрлсэн байна. Энэ дуудлага худалдааг олон талын саналыг сонсч судалсаны дараа цаг сонгож хийх болно гэжээ.
2005 он дуусах үеийн байдлаар, Хятад улс олон улсын анчдыг давхардсан тоогоор 1000 гаруй хүлээн авч, ан агнуурын орлого нь 36 сая ам.доллароос давсан бөгөөд түүний ихэнх хэсгийг зэрлэг амьтныг хамгаалах ажилд ашигласан юм уу орон нутгийн ард иргэдэд нөхвөр болгон өгсөн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|