Өвөр Монголын олон улсын тал нутгийн соёлын 3-р наадам болон Ордосын олон улсын соёлын анхдуугаар наадмын гол агуулгын нэг болсон "2006 оны Ордосын бөх, морины урилгын уралдаан" тун саяхан Ордос хотын Эзэн Хороо хошуунд байгаа Чингисийн онгон аялал жуулчлалын газарт болсон байна.
Энэ удаагийн бөхийн барилдаанд Шилингол, Хөххот, Улаанцав, Баяннуур, Ордос зэрэг аймаг хотын хүчит бөх болон Монгол улсын заан Мягмарсүрэн оролцож, морин уралдаанд хурдан морь, жороо морь уралдуулсан байна.\сурвалжилагч Хүчит, Бат-Билиг мэдээлэв\
|