Хятад улс 2008 оны олимпийг өвөрмиц онцлогтой, өндөр түвшинд зохион байгуулах итгэл төгс байна гэж 29-р зуны олимпийн зохион байгуулах хорооны дарга Лю Чи 11-ний өдөр Бээжинд Америкийн сенатын төлөөлөгчидтэй уулзах үе хэлсэн байна.
Тэрээр танилцуулж хэлэхдээ, олимпийн бэлтгэл ажил өнөө саадгүй хийгдэж, төсөөлсөн зорилтууд тогтсон хугацаандаа биелэгдэж байна гэжээ.
Америкийн сенатын түр дарга Тед Стевенс Бээжингийн олимпийн бэлтгэл ажлын амжилтад баяр хүргээд Бээжингийн олимпи лавтай хамгийн сайхан олимпи болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|