Хятад Америк харилцан хүндэтгэж, адил талаа авч, адил бус талаа нөөцөлж, харилцан ашигтай байх зарчмын дагуу , харилцаа холбоогоо нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа өргөтгөн, стратегийн хамтын ашиг сонирхолоо цаашид өргөтгөх ёстой гэж Хятад улсын дарга Хү Жиньтао Америркийн сенатын үүрэг гүйцэтгэгч Стевенстэй 12-ны өдөр Бээжинд уулзахдаа хэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ, ашиг сонирхолын болон бүтээлч хамтран ажиллагчийн хувьд Хятад Америк хоёр тал хоёр орны харилцаан дахь эмзэг асуудал болон хоёр талын анхаарал хандуулж байгаа зүйлийг зохистой зохицуулж, бүтээлч хамтын ажиллагааны харилцааг урт хугацаа тогтвортой сайн сайхан урагш хөгжүүлэх ёстой гэжээ. Дарга Хү Жиньтао хэлэхдээ, БХАТИХ болон Америкийн Конгрессын төлөөлөгчдийн танхим Сенат харилцааны механизмын үүрэг ролийг гүйцэт гүйцэтгэж, яриа хэлэлцээ, харилцаа холбооны агуулгыг байнга баяжуулахыг хүсэж байна гэжээ.
Америк Хятадын парламентын харилцаа холбоонд анхаарлаа хандуулан дэмжиж байгаа дарга Хү Жиньтаод Стевенс талархал илэрхийлээд айлчлал маань ойлголцлого, итгэлцлэгийг нэмэгдүүллээ, хоёр талын хамтын хүчин чармайлтаар хоёр орны харилцаа улам хөгжих болно гэж илэрхийллээ. / Баясгалан орчуулж,Урангоо хянав/
|