Мөн 13-ны өдөр мэдээлэх хэсгийнхэн хилийн заагийн шугамын жижиг талбайд хил давах ёслол үйлдсэн байна. Мэдээлэх хэсгийн ерөнхий командлагч ХОУР-гийн орлогч дарга Ван Дүн-мэй, Хятадаас Екатезинбург хотод суугаа ерөнхий консул Шиэ Жинь-ин тэрчлэн Екатезинбург хотын засгийн газрын тамгын газрын дарга Шергей Тушен тус тус үг хэлж, мэдээлэх хэсгийнхэний Европ Азийн эх хуурайг сундлан мэдээлэл хийхийн ач холбогдлыг тодорхойлсон байна. Тэд нар бас хамтаар Европ Азийн эх хуурайн хилийн заагийн багана дээр дурсгалын пайз үлдээж, дурсгалын пайзны "Хятад Оросын найрамдлын аялал" гэснийг Хятад Орос хоёр үсгээр бичсэн байна. Оросын тал бас мэдээлэх хэсгийнхэнд Европ Азийн хилийн тэмдэгийн дурсгалын зүйл болон Европ Азийн хилийн шугамыг гарах үнэмлэх бэлэглэсэн байна. /Рэнчинсоо орчуулж,Урангоо хянав./
1 2 3 4
|