Хятадын статистикийн үндэсний газрын 14-ний өдөр нийтэлсэн тайлнаас үзвэл, 7-р сард Хятадын нийгмийн хэрэглээний бараа жижиглэн худалдсан нийт хэмжээ 601 тэрбум 200 гаруй сая юаньд хүрч, 2005 оны мөн үеийнхээс 13.7 хувиар нэмэгдсэн юм байна.
Орлого тогтвортой нэмэгдэхийг тагалдан энэ оны Хятадын хот хөдөөгийн оршин суугчдын хэрэглээний эрэл хүсэл нэлээд өндөр болж, хэрэглээний бараа бүтээгдхүүн худалдан авахад хэрэглсэн зарлага нь илт нэмэгдсэн байна гэж мэргэжилтэд онцолсон байна. Энэ онд Хятадын нийгмийн хэрэглээний бараа жижиглэн худалдах хэмжээ 7 триллион 500 тэрбум юаньд хүрч, 2005 оныхоос 13 хувиар нэмэгдэх төлөвтэй байна гэж Хятадын худалдааны яамны тун саяхан нийтэлсэн тайланд тэмдэглэжээ. \Рэнчинсоо орчуулж, Цэцэн хянав\
|