Энэ зун Чүн-чин 50 жилд тохиолдоогүй ган гачигт учирсан байна гэж Хятадын баруун өмнөд нутгийн Чүн-чин хотын цаг уурын станцын мэргэжилтэн нотолсон байна.
Танилцуулснаас үзвэл, энэ жил Чүн-чин хотод урт хугацааны ган гачиг болсон байна. Энэ зуны гангийн үеэр Чүн-чин хотын зүүн хойт нутагт урьд жилүүдийн мөн үеийнхээс хур тундас 90 хувь орчим бага орсон байна. Энэ сарын 13-ны өдөр болтол Чүн-чин хотын үр тариа ихээр гандаж, бүх хотын 3-ны хоёр хувийн хөдөө тосгон усны хангамжаар дутагдаж, 7 сая 400 мянга гаруй хүн ундны ус түр гачигдалд орсон байна. /Рэнчинсоо орчуулж, Урангоо хянав/
|