Хятад,Япон хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслийн 50 гаруй зүтгэлтэн саяхан Бээжинд цуглаж, "2006 оны Хятад Японы хэвлэл мэдээллийн эрдэм шинжилгээний хурал" хийжээ. Хэвлэл мэдээлэл нь нийгмийн хариуцлага, их талын үзэлтэй байж, Хятад Японы харилцааны хөгжилд идэвхтэй үүрэг гүйцэтгэх хэрэгтэй гэж хуралд оролцогчид онцолсон байна.
Өнөө Хятад, Японы улс төрийн харилцаанд ноцтой хүндрэл учраад байна. Энэ байдлыг эртхэн өөрчлөхийг хоёр орон хүсэж байна. Үнэн бодитой, хянамгай шударгаар мэдээлэх үүрэг хариуцлагаа гүйцэтгэж, хоёр орны харилцааны хөгжилд тус дөхөм үзүүлэх нь хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг хариуцлага мөн, энэ нь хоёр ард түмний эрэлт хүсэлд нийцэх юм. Хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэл нь үнэн бодитой нийцэх зарчмыг баримталж, бас Хятад Японы харилцааны их талыг чухалчлах хэрэгтэй. Хоёр орны харилцааны хөгжлийн явцад идэвхтэй, сайн сайхан үүрэг гүйцэтгэх хэрэгтэй гэж хуралд оролцогчид үзсэн байна. /Баясгалан орчуулж,Урангоо хянав/
|