Ордосын радиогийн сурвалжлагч Бат-билиг, Сарнаагийн мэдээлснээр, Өвөр Монголын Өөртөө Засах Районы Засгийн газраас ХКН-ын Ордос хотын Хороо, Засгийн газраас зохион явуулсан Хөдөө нутгийн соёлын олон улсын 3-р наадам болон Ордосын соёлын олон улсын анхдугаар наадам 7 хоног явагдаж 8-р сарын 14-ний орой бүрэн дүүрэн амжилттай өндөрлөв.
Энэ удаагийн соёлын наадамд гадаадын соёл урлагийн 11 хамтлаг оролцож, өвөрмөц онцлогтой тоглолтоороо үзэгч олны мэлмийг мялаасан байна. Энэ их наадам нь Ордос хотын асар их өөрчлөлт хөгжлийг дотоод гадаадын зочдод харуулж, ялангуяа Ордосын үндэстний онцлогтой соёл урлагийн хөгжлийн ололт амжилтыг танилцуулж, хүмүүсийн өндөр үнэлгээг хүлээж сайшаал хүртсэн юм. \О.Дарамбазар редакторлов.\
|